Хамытын ажиллагааны хөтөлбөр
Хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээ (ХАХХ) нь Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын хооронд 2012-2016 онд стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээг тогтоох хамтарсан баримт бичиг юм. Хүнс, хөдөө аж ахуйн яам ба Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны саналыг үндэслэн боловсруулсан ХАХХ-т Монгол улсын Засгийн газраас хөдөө аж ахуй, загас, ой, байгалийн нөөцийн талаар баримтлах үндэсний хөгжлийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд ХХААБ-аас дэмжлэг туслалцаа үзүүлэх тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааг тодорхойлсон.