

Эмэгтэйчүүдийн Газар Эдэлбэрийн Эрхийн Баталгаат Байдал төсөл нь (ЭГЭЭББ) сүүлийн таван жилийн хугацаанд Монгол, Танзани улсуудад уул уурхайн нөлөөнд өртсөн нүүдэлч малчин иргэдийн жендер болон газрын харилцааны хамаарлыг судаллаа. Тус ажлын үндсэн зорилго нь орон нутгийн иргэдтэй урт хугацаанд хамтран ажиллаж, тэдний чадавхийг хөгжүүлснээр эмзэг бүлгийнхний газрын эрхийг хамгаалах явдал юм. Ингэснээр нутгийн иргэдийн газрын эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлж, газар эдэлбэрийн засаглалд хүйсийн тэгш байдлыг нэвтрүүлэх юм.
Төслийн хүрээнд орон нутгийн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээс бүрдсэн манлайлагч нарын багийг чадавхижуулсан нь эмэгтэйчүүд төдийгүй, бүхий л иргэдийн дунд өөрчлөлт авчирч болохыг харууллаа. Манлайлагч нар сургалтын хөтөлбөрт хамрагдснаар эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийнхний эрхийг хамгаалах ажлуудад түлхэц болж, ялангуяа иргэдийн газрын эрхийг хамгаалах, сайжруулах хүрээнд бодит, үр дүнтэй ажлуудыг хийж эхлээд байна. ЭГЭЭББ төслийн арга барил нь иргэдийн дундах хуучны, үеэ өнгөрөөсөн хэв жаяг болон дэлхий дахины асуудал болсон газрын түрэмгийлэлтэй тэмцэхэд иргэдийг хүчирхэгжүүлж, энэ ажилд бодитоор түлхэц үзүүлж байгаа нь нотлогдож байна. Төсөл хэрэгжсэн газруудад эмэгтэйчүүдийн манлайлалын шинэ орон зай бий болж, өрхийн түвшин дэхь хуучны хэв жаяг өөрчлөгдөн, хүйсийн тэгш бус байдлаас үүдэлтэй хүчирхийллийн талаарх иргэдийн ойлголт дээшилсэн байна.
Тус олон улсын цахим хурлын үеэр, ЭГЭЭББ төслийн багийн ахлагч Элизабет Далий төслийн талаар танилцуулан, гарсан үр дүнг нэгтгэн толилуулж, төслийг өөр газруудад түгээн дэлгэрүүлэх боломжой талаар дурдлаа. Харин Олон Улсын Газрын Эвслийн захирал Майкл Тэйлор дэлхий даяарх нийтийн эзэмшлийн газарт түшиглэн амьдардаг хэдэн түм иргэдийн төлөө шударга, хариуцлагатай газрын засаглалыг хөгжүүлэхэд тус төсөл нь бодит хувь нэмэр оруулах бүрэн боломжтойг цохон тэмдэглэлээ. ЭГЭЭББ төслийн багийн гишүүд болох Жоис Дакару, (Танзани улсын Хакамадини байгууллага) болон Янсанжавын Нарангэрэл (Монгол улс дахь Хүн Төвтэй Байгаль Хамгаалал байгууллага) нар төсөл болон сургалтаас гарсан үр дүнгийн талаар өөрсдийн орны жишээнээс танилцуулж, төслийг цаашид түгээн дэлгэрүүлэх боломж байгаа талаар саналаа хуваалцлаа.
Хурлыг удирдсан:
Кристофер Тэннэр, Мокоро байгууллага
Илтгэл тавьсан:
Элизабэт Далий , Мокоро байгууллага
Майкл Тэйлор, Олон Улсын Газрын Эвсэл
Жоис Дакару , Хакамадини байгууллага
Янсанжав Нарангэрэл , Хүн Төвтэй Байгаль Хамгаалал
Цахим хурлын бичлэгийг эндээс харна уу : https://youtu.be/Grn83dokfH0
Auteurs et éditeurs
The vision of the Land Portal Foundation is to improve land governance to benefit those with the most insecure land rights and the greatest vulnerability to landlessness through information and knowledge sharing.
We are an international development consultancy working to improve the wellbeing and opportunities of poor and vulnerable people, by supporting sustainable economic and social development.
The International Land Coalition (ILC) is a coalition of civil society and intergovernmental organizations promoting secure and equitable access to and control over land for poor women and men thro
Vision
To become an organization that shaped Mongolia in a positive way.
Mission
PCC is a Mongolian NGO established in 2006, which aims to promote the protection of natural resources through support to the activities of local residents and civil society, with a strong commitment to addressing issues for gender equality and vulnerable groups.
Values
HakiMadini is rights based not for profit organization with a mission to advance the rights of marginalized Tanzanians through research, education and development projects
HakiMadini essentially started as a reaction to the human rights abuses that were occurring during late 1990s in mining communities.
Our Core Values
- Integrity
- Team work & Volunteerism
- Transparency & Accountability
- Networking & Collaboration